Адтай бүсгүй

Хүмүүс хайртай хайртай гээл гүйгээд байдаг. Хагацаж салахгүй насан туршдаа үүрд... үхэл л биднийг хагацаана нтр гээл уяран хайлтал чих халуу дүүгтэл, зүрх сэтгэл догдлуулан хайрандаа жаргацгаадаг....

Үүлгүй тэнгэрээс аяга буух шиг, Нартай цэлмэг өдөр хуй салхи дэгдэх мэт, Голын ус уруугаа биш өгсөж урсах шиг нэг тийм өдөр яах байсан бэ... 

Ханилсан хань чинь, бүх л зүйлээ зориулан хайрлаж байсан хүн чинь үр тогтоох чадваргүй үргүй гэдгийг мэдвэл та яах байсан бэ...

Тэр хүн чинь чамайг бодоод чамаас холдохыг хүсэж  ганцаараа зовлонгоо үүрэхээр шийдэж чиний үгийг сонсохгүй зугтаад байвал чи яах байсан бэ...

Үнэхээр тэр хүний хэлсэнээр түүнийг орхих байсан уу Аль эсвэл түүнийхээ араас хөөцөлдөж хамт байхыг хүсэж өөрийгөө ойлгуулахыг хичээх байсан уу... 

Та тийм байдал орвол яах байсан бэ... 

Та заавал үүнийг үз, унш, бод...

2010 оны 09-р сарын 02 Нийтэлсэн Адтай бүсгүй

Хадамын талаар бичсэн байхаар нь бас санагалзаад

2010 оны 08-р сарын 25 Нийтэлсэн Адтай бүсгүй
За сайхан зуншиж байна уу манайхаан. Би ч энэ жил сайхан амарсан лдаа. Зарим хүмүүсийн хадам, хайр, энэ тэр гэсэн бичлэгүүдийг нь уншихаар би ч гэсэн бичмээр санагдаад байхымаа. Дэлгэрэнгүй»

Аэробик CEKC хийх хичээл гэнээ хахахаха

2010 оны 06-р сарын 18 Нийтэлсэн Адтай бүсгүй
Ёоо үхтэлээ инээлээ байна

Би эгэл хүн

2010 оны 06-р сарын 17 Нийтэлсэн Адтай бүсгүй
Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн!
Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,
Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,
Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,

Би-эгэл хүн! Дэлгэрэнгүй»

Би По үзээдээ

2010 оны 05-р сарын 26 Нийтэлсэн Адтай бүсгүй
Харамсалтай тэр үед ганцаараа хэвтэж байсан болохоор гэрлээ унтраагаал унтсан даа ганцаараа үзэхэд хайран кино байна лээ дээ. Дэлгэрэнгүй»

Мэл хархан нүдэн нууранд эрчүүд голдуу л живчихдэг
Мэлэрсэн хайрын мананд өөрийгөө тэд гээчихдэг

 Дэлгэрэнгүй»

Хүсэл, тачаал, тансаг хөг аялгуу...

2010 оны 05-р сарын 18 Нийтэлсэн Адтай бүсгүй

Том том ширхэгээр цас малгайлан будрахад

Зөөлөн намуухан шиврэх борооны дусал тон тон хэмээн чимээ өгөхөд

Хөрс, мөчрөөсөө нар өөд, тэнгэр өөд тэмүүлэх мэт нахиалан буй ургамал, цэцэгсийг ажихад

Газар унасан хатсан шаргал навчин дээгүүр алхахад дугарах тэр чимээг сонсоход орчлон хорвоо юутай гайхалтай, юутай тансаг гэдгийг мэдэрдэгсэн.

 Дэлгэрэнгүй»

Сэтгэлийн тавгүйрхлээ засав

2010 оны 05-р сарын 04 Нийтэлсэн Адтай бүсгүй

Би гэдэг хүн сүүлийн үед блогоо хөтлөе гэхээр сэтгэл санаа ихэд таагүй байгаа болохоор бичмээргүй санагдаад их удлаа лдаа.

Хүний сэтгэл гэдэг үнэхээр амархан өөрчлөгдөж хувьсдаг юм байнаа. Би гэдэг хүн их богино хугацаанд асар их өөрчлөгдөж ээж аав маань хүртэл гайхах юу ч биш би өөрөө өөрөө гайхаад л явжийна даа. Энэ хазайсан замаасаа гарч хуучин өөрийнхөө үндсэн замдаа ормоор... тэр хуучин бүсгүйг ямар их санаж байнаа. Ээжтэйгээ сая утасаар яриад багагүй зэмлэл хүртлээ. Уг нь бусадтай л адилхан ярьдаг шигээ ярьж санаа бодлоо солилцож, тайлагнасан юмсан. Гэтэл миний охин ээждээ уурлаад байгаа юмуу яаж яриад байнаа хег ёг гээд хүнтэй аятайхан харьцаж байлдаа. Чиний зан ааш их эвдэрч байна шүү энээ тэрээ гээд... Үнэн лдээ би өөрөө хүртэл мэдрээд байгаан... Хүн амьдрал үзэхээрээ ухааждаг гэдэг... хэхэ миний туулсан амьдрал ч гэждээ бусдын хажууд юу ч биш.... миний шийдвэр шүү дээ түүнээс болж яасан ч яаху гэсэн бодол их эргэлдэх болсон... бас бус асуудлууд ургах гарах болсоноор лдоо. Би үнэндээ одоо өөртөө их гутарч байнаа. Бардам, ихэмсэг байлаа чиний сайн залуу чинь чамайг орхиод явахад эргээд ирээч гэж хэлж чадахгүй, түрүүлж залгаж ч чадахгүй хий хоосон хүлээгээд ч байгаам шиг харж суух ямар тэнэг юм бээ... 

Яг одоо маш олон асуудлаас болж сэтгэл санаа маш тавгүй байнаа.  Асар их өөрчлөгдөж байгаа Би-г хэрхэн гоё сайханаар өөрчлөгдөн урьдын инээж баяссан, нүдээрээ мишээсэн бүсгүй болох юм болдоо...

Бороо ороосой

2010 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Адтай бүсгүй
Болзоондоо яартал

Бороо ороосой

 Дэлгэрэнгүй»

Бороонд, үнсэлцэх, шалба норсон

2010 оны 04-р сарын 13 Нийтэлсэн Адтай бүсгүй
Урьд шөнөжин уруулыг минь чамаас салгасангүй хонгор минь Дэлгэрэнгүй»

Тиймээ би адтай бүсгүй

2010 оны 01-р сарын 13 Нийтэлсэн Адтай бүсгүй

Зөрөөд өнгөрөх нэгний зүрхийг зүсэхээр би сайхан бүсгүй

Зөнгөөрөө одсон нэгэнд нь би эргэж олдохооргүй сайхан бүсгүй

Харц унагасан хэнд ч хэзээ ч халдашүй би сайхан бүсгүй

Хайрын дуу аялмаар энхрий туяхан би сайхан бүсгүй

Тиймээ би сайхан бүсгүй

Өөрийн дурласан нэгэндээ үргэлж санагдахааргүй би нууцлаг бүсгүй

Өнгөт орчлонгийн тавиланг эдэлж чадашгүй би ядуу бүсгүй

Хүсэл мөрөөдлөө би хорьж тэвчдэг шаналантай бүсгүй

Хүний амьдралд жаргал хүсдэг би өгөөмөр бүсгүй

Тиймээ би нууцлаг бүсгүй

Хүний эрхээр жаргахыг хүсдэггүй би эрх чөлөөт бүсгүй

Хүнлэг энэрэнгүй дүр төрхөөрөө уяруулан хайлуулах шидтэй бүсгүй

Инээд хөөр, баяр баясланг хаана ч цацраах жаргалтай бүсгүй

Ихэмсэг, эрхэмсэг, өөрийнхөөрөө би галзуу бүсгүй

Тиймээ би адтай бүсгүй


Эрхэмсэг нэгэн бүсгүй билээ би хэ хэ хэ

2009 оны 10-р сарын 01 Нийтэлсэн Адтай бүсгүй

Энэлэнгийн сүүдэрт жиндсэн ч эвий ганцаар гунигласан ч

Ихэмсэг харцаа буулгаж эрийн  өмнө сөхрөхгүй

Эрхэмсэг нэгэн бүсгүй билээ би хэ хэ хэ Дэлгэрэнгүй»

Камасутра

2009 оны 08-р сарын 13 Нийтэлсэн Адтай бүсгүй
Галт шувуу, Ганц эвэрт, Шидэт дэнлvv, Бадамлянхуа цэцэг, Хясаа, Тачаалын цэцэг, Интоорын цэцэг, Анаконда, хар ирвэс, Цахирмаа цэцэг, Тоор, Далайн гахай Дэлгэрэнгүй»

Ноднин...

2009 оны 08-р сарын 10 Нийтэлсэн Адтай бүсгүй
Энийг би сая номын хавтсан дээр бичсэн байснаа олж уншлаа. Ноднин бичсэн бололтой юмаа. Бас Дэлгэрэнгүй»
template by suckmylolly.com